П.И.Чайковскийн уралдаанд Монгол Улсаас таван дуучин оролцож байна

img

ОХУ-ын Москва ба Санкт-Петербургт П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVII уралдаан үргэлжилж байна. Тус уралдаанд Монголын Улсаас таван дуучин оролцож байна

 

Өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн Э.Очирсайхан, Х.Мягмарсүрэн, Л.Бүүвэйбаатар нар дуулах юм. 

 

Новосибирскийн консерваторид сурч байгаа А.Отгонболд, Солонгосын Үндэсний Соёл урлагийн их сургуульд сурч байгаа Квансоны сүмийн гоцлол дуучин Х.Мөнхтүвшин сугалсан эрэмбээрээ өнгөрсөн өдрүүдэд нэгдүгээр шатандаа оролцсон юм.
 

 

Манай улсаас энэ жил таван дуучин оролцож байгаагаас Мариинский-2 театрын Мусоргскийн танхимд болсон шодолтоор: 

 

  • Хоролгаравын Мөнхтүвшин - 3-т
  • Алтанхуягийн Отгонболд- 31-т
  • Эрдэнээгийн Очирсайхан - 59-т
  • Хурэлбаатарын Мягмарсурэн- 60-д
  • Лхагвадоржийн Бүүвэйбаатар-62-т гарахаар болжээ.

 

П.И, Чайковскийн нэрэмжит олон улсын дуулаачдын ХУП олон улсын уралдаанд ОХУ, Итали, АНУ, Серби, Казахстан, Өмнөд Солонгос, Япон, БНХАУ, Франц, Их Британи, Гурж, Молдов, Герман, Беларусь, Азербайжан, Узбекистан, Монгол Улс, Вьетнам, Словен, Венесуэл, Канад, Коста-Рика, Австралийн 236 залуу уран бүтээлчид орж байгаагаас 25 нь төгөлдөр хуурч, 25 хийлч, 25 виолончелист, 30 дуурийн эмэгтэй дуучин, 35 дуурийн эрэгтэй гоцлол дуучин, модон үлээвэр болон зэс үлээвэр хөгжмийн 48 хөгжимчин оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ