Улаанбаатар Их Дуулга 2023: Ё.Басхүү алтан медалийн төлөө барилдана
2023-06-23

2024 оны Парисын олимпын наадмын оноо олгох дэлхийн өндөр зэрэглэлийн “Улаанбаатар их дуулга-2023” цуврал тэмцээн өнөөдөр “Steppe Arena”-д эхэлж байна. Энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох тэмцээнд дэлхийн 44 орны эрэгтэй 183, эмэгтэй 161, нийт 344 тамирчин оролцож байгаа. Энэ удаагийн гранд слам тэмцээнийг хоёр дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.

 

Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер 66 кг-ын жинд барилдаж буй Ё.Басхүү Японы залуу тамирчин Taikoh Fujisaka-тай таарч тус тусдаа хоёр торгууль, базари оноотой тоглолтыг үргэлжлүүлж байсан бөгөөд Ё.Басхүү цаг дуусахаас нэг минутын өмнө торгуулиар ялж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр аваргын төлөө Тажикстаны Обид Жебовтой хүч үзнэ.

Shuud.mn
Сонин хачин