Пентагон Украинд үзүүлэх шинэ тусламжийн хүрээнд 55 хуягт машин өгнө
2023-06-28

АНУ Украинд үзүүлэх ээлжит цэргийн тусламжийн багцынхаа талаар зарлалаа. Энэ удаад хагас тэрбум долларын тусламж үзүүлэх бөгөөд тусламжид 55 хуягт машин, пуужин, сум зэрэг багтаж байгаа талаар ВВС мэдээлжээ. 

 

Таван зуун сая долларын тусламжийн багцад дараах зүйлс багтсан байна. Үүнд:

- Bradley явган цэргийн машин 30

- Stryker хуягт тээвэрлэгч 25

- HIMARS -ийн пуужин

- танк эсэргүүцэх пуужин болон комплекс

- артиллерийн сум

- буудлагын зэвсэг, түүний 22 сая сум зэрэг багтжээ.

 

Эдгээр зэр зэвсгийг Америкийн армийн агуулахаас Украинд нийлүүлэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин