-Таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. Танай хийд номыг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хөнгөн шуурхай үйлчилж буйд баярладаг шүү. Би 1951 оных. Ямар ном уншуулж засал хийлгэх вэ?
-Баярлалаа. Та манай хийдэд очоод компьютерт жилээ хийлгээд бүх засал ном чинь гараад ирнэ шүү.
-Хоёулаа усан махбодитой, нохой жилтэй хүмүүс хэр таарамжтай вэ.
Адилхан жилтэй хүмүүс зурхайн номонд таарамж сайтай байдаг. Ялангуяа нэг махбодитой бол.
-Надад нэг асуулт байна. Манай охин хулгана жилтэй юм л даа цагаан сараас өмнө даахийг нь авах уу? Дараа даахийг нь авах уу хэлж өгөөч?
-Цагаан сараас өмнө авах хэрэгтэй
-Хийдийн хамба лам нар гадаад, дотоод явж казино тоглодог гэж байсан. Та бас тоглодог уу?
-Лам нар гар дээрээ мөнгө авах эрхгүй. Одоо бүр бурхны шашны эсрэг зүйл хийж байгаа юм байна. Надад тийм зүйл байхгүй.
-Зурхайн ухаан нэг байна л даа. Тэгвэл зурхайг зурж байгаа зурхайчдын чадварын асуудал гэж байх шиг байна. Тухайлбал, Л.Тэрбиш зурхайчийн талаар таны бодол?
-Л.Тэрбиш гуай бол сайн эрдэмтэн хүн мөн. Хамгийн харамсалтай нь шинжлэх ухааны эрдэмтэдтэйгээ ам мурийгаад байдаг овжин хүн. Учир нь 100 жилээр л тооцоод л гаргачихад болох юмыг орлогоо бодоод л заавал нэг нэг жилээр гаргаад байх юм. Уг нь хувь хүний эрх ашгаас гадна үндэсний эрх ашиг байх ёстой. Гэхдээ одоо гайгүй болж байгаа юм шиг байна лээ.
-Манай шууд чатад оролцсонд баярлалаа. Ирэх жилд монголчууддаа хандаж хэлэх зүйл юу байна?
-Монголын ард түмэндээ морилон ирж буй луу жилдээ элгээрээ энх амгалан төрлөө түвшин амгалан байхыг ерөөе. Энэ жил их онцлог жил байгаа. Хөх луу жилтнүүд, харш жил болох бүх нохой жилтэн хүмүүс хүнд, хатуу жил. Тиймээс засал мөрөө зөв гаргахаас эхлээд заслаа сайн хийлгээрэй. Энэ жил идээ ундаа элбэг сайхан жил гарч байгаа шүү. Ум сайн амгалан орших болтугай гэж ерөөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ