"Борооны ус тогтдоггүй болоход 400 тэрбум төгрөг шаардлагатай"

img

Гурван хоног үргэлжлэн орсон борооны улмаас хотын ихэнх авто зам, гудамж талбай усанд автаж, иргэдэд багагүй хүндрэл тулгараад байна.Тиймээс хотын хэмжээнд ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдал ямар байгаа, цаашид хийхээр төлөвлөж буй засвар шинэчлэлтийн асуудлыг хөндөхгүй байхын аргагүй юм. 

 

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн Ус зайлуулах барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн М.Балдандорж:

 

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар зам талбайн борооны ус зайлуулах чиглэлээр 209 км орчим шугам сүлжээ байдаг.

 

Нийслэл хотын ус зайлуулах байгууламжийн систем бол хүчин чадлын хувьд хэтэрсэн, ачаалал дийлэхээргүй болсон. 1960-аад онд баригдсан байгууламжууд учраас ашиглалтын хугацаа дууссан. Энэ нь хотын хүн амын нягтаршил, ногоон байгууламжийн багасалт, хотын суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотой.

 

Усны нарийн мэргэжлийн тооцоо дутагдаж байгаа учраас зураг төсөл буруу хийгдэх, дутуу гүйцэтгэх зэрэг алдаанууд гардаг. Цаашдаа Захирагчийн Ажлын Албанаас ашиглалтыг сайжруулахын тулд шаардлага тавьж, ус зайлуулах байгууламжийг сайжруулах хөтөлбөрийг гаргасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Юуны түрүүнд энэ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Цаашид борооны ус, үерийн даланг хотын хөгжил цэцэглэлттэй уялдуулан, тохижилтыг нь хамт шийддэг байх журам хэрэгтэй" хэрэгтэй хэмээсэн юм. 

 

Мөн нэмж дурдахад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зүсэр бороо алга болж буй. Зүсэр бороо, намираа бороо, шиврээ гэдэг нь маш  бага хэмжээгээр олон өдөр орж газрыг хөрсийг гүн рүү нь ортол чийглэж усалдаг бороо юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зүсэр бороо, намираа бороо алга болж аадар бороо ихээр ордог болсноор айлууд үерийн үед урсах, мөн нүхэн жорлонгийн бохир урсах зэрэг маш олон эрсдэлүүд нэмэгдэж байгаа юм. Тиймээс хот төлөвлөлт болон Нийслэл хотын ус зайлуулах байгууламжийн системийг тэр чигт нь шинэчлэх шаардлага тулгарч байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хохирол:
Хариуцлаггүй ажил хийж шаардлага хангаагүй,стандартгүй зам,барилга хэдэн ч жил барив, одоо үүний улмаас учирсан хохирлыг барагдуулах ажил үүсэж бна,
2023-07-05
Монгол эрчүүдийн тархи малааё дээрдэхгүй мэргэжлийн өндөр мэдлэгтэй хүн байхгүй хог новшнууд олон хүүхэн солихоос өөр юу ч мэдэхгүй завхай заваанууд
2023-07-05
Харин тийм. Эмэгтэй дарга нартай байсан бол арчаатай хот байхгүй юу. Гадаадад эрчүүд нь ухаантай байдаг монголд бол эсрэгээрээ эрчүүд нь бүр шал тэнэг
2023-07-05
бөбө:
Хөсрий хар амиа бодсон Монгол эрчүүдийн байж байгаа үр дүн. Соц үеийн дарга нар нь ажил хийхгүй найрласаар хагас нь гэр хороололтой дэд бүтэу муутай хот үлдээсэн дээр нь эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй улстөрчдийн шийдвэрээр эцэст нь ийм хот шиг зүйл бий болчихоод байна. Муу хэлдэг хужаа эрчүүд чинь харин юм үзсэн юм шиг ядаж хүүхдийн тоглоомын талбайг нураахгүй дээ.
2023-07-05
Харин тийм. Эмэгтэй дарга нартай байсан бол арчаатай хот байхгүй юу. Гадаадад эрчүүд нь ухаантай байдаг монголд бол эсрэгээрээ эрчүүд нь бүр шал тэнэг
Жил болгон л ийм юм ярьж байдаг, ямар ч ахиц алга??!!
2023-07-05