Сэлбэ голын эрэг дагуух нөхцөл байдал маш хүнд байна

Сэлбэ голын эрэг дагуух нөхцөл байдал маш хүнд байна

 

Дөрвөн хоног үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн далан сэтэрсэн. Улмаар эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үерийн ус орсон нөхцөл байдалтай байгаа юм. Холбогдох албаны хүмүүс шуудуу, далан босгож байгаа ч өнөөдрийн байдлаар Улаанбаатар Буянгийн авто зам усанд автжээ.


"Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаасаа сэтэрч, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Иймд шаардлагагүй бол машинаа орхиж, хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна. Учир нь хайрга, шороо ачиж байгаа машин замын түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл бий болоод байна" гэв.

 


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сүүлийн 20 гаруй жилд Сэлбэ голын хоёр эрэг дагуух намагтай нам дор газарт битүү айлууд буусныг байгаль өөрөө цээрлүүлж, өөрийгөө аварч байгаа нь энэ!!!!! Одоо голын эрэгт 100 метрээс дотогш айлуудыг бүгдийг нүүлгэх хэрэгтэй!!! Голын эрэг дагуух намаг гэдэг бол нэг ёсны порлон шиг өөртөө ус шингээн голын усны түвшинг тэтгэж байдаг жамтай!!
2023-07-07