Говь-Алтай аймгийн уяач Д.Жаргалсайханы халтар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан Хязаалан барианд орлоо.
Хязаалан насанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Д.Жаргалсайханы хурдан хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргөлөө. Хоёрт Шунхлай группийн П.Батсайханы халзан үрээ, гуравт Булган аймгийн уяач Х.Бөхбатын хүрэн хязаалан, дөрөвт Говь-Алтай аймгийн уяач Ж.Дэмбэрэлсайханы бор үрээ, тавд Дархан-Уул аймгийн уяач Г.Ариунболдын бор хязгаалан тус тус хурдаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ