Математикийн Олон Улсын олимпиадаас Монгол Улсын баг алтан медаль хүртлээ
2023-07-12

Япон Улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын 64 дүгээр олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо.

 

Монгол Улсын баг нэг алт, дөрвөн хүрэл медаль, нэг тусгай байр хүртээд байна.

 

Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын 7 дахь алтан медалийн эзэн, ОУМО-аас алтан медаль хүртсэн 6 дахь сурагч боллоо.

 

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль, О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагналын эзэн болсноор багаараа 100 хувь амжилт үзүүллээ.

Shuud.mn
Сонин хачин