Т.Бадамжунайд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ

img

 Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямбаатар, ЭЦА-ны дарга Т.Сүхболд, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбү хотоос авчирч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

 

 

Тэгвэл Т.Бадамжунайд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн явуулж дууссан бөгөөд түүнд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр баяр наадмын өмнөхөн нийслэлийн Прокурорын газарт  хавтаст хэргийг нь хүргүүлснийг эх сурвалжууд мэдээлж байна. 

 

Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн 22.1-1 хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.5-1-ийн хахууль өгсөн, 18.6-1-т заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бадамжунай эзэн Ми.Энхболдыг хорьж бүх хөрөнгийг нь хураах ёстой....
2023-07-17
22 жил эсвэл бүх насаар нь шүү МАН-ын мангарууд аа
2023-07-17