Маргааш НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2023-07-18

НӨАТ-ын сугалааны тохирол долоодугаар сарын 19-ний лхагва гарагт 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана. Энэ удаагийн тохиролд 2023 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар ebarimt системд 42,277,883 баримт бүртгэгджээ.

 

Сугалаагаар

 

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.
Shuud.mn
Сонин хачин