"Он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол шинээр бүртгэгдсэн"

img

ҮСХ-оос нийгэм-эдийн засгийн хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. 

 


ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын ахлах статистикч С.Норов 

 

Эрүүл мэндийн статисткийн мэдээллээр энэ оны эхний хагас жилд 33 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өссөн. 


Халдварт өвчнөөр өвчлөгсөд энэ оны эхний хагас жилд 25.2 мянга болж өмнөх оны мөн үеэс 90.2 хувиар буурсан. Уг бууралтад коронавирусын халдварын тохиолдол буурсан нь голлон нөлөөлсөн. Харин салхинцэцэг өвчнөөр өвчлөгсөд 6991 буюц 6.8 дахин, гар хөл амны өвчнөөр өвчлөгсөд 3052 буюу 8.2 дахин нэмэгдсэн үзүүллэлттэй байна. 


Мөн улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд ХДХВ/ДОХ-ын 12 тохиолдол илэрч, өмнөх оны мөн үеэс зургаан тохиолдлоор нэмэгдсэн байна. Түүнчлэн эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд бүртгэгдээгүй байна. Халдвар авсан нийт тохиолдлын дийлэнх буюу 83 хувийг эрчүүд эзэлдэг байна"  гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монголд садам самуун явдал завхайрал хяналтаас гарсан байна. Ихэнхи залуу эрэгтэй эмэгтэй оркууд дох тэмбүү заг гэсэн бэлгийн замын өвчтэй болсон. Эдгээр өвчин эдгэдэггүй.
2023-07-18