Олон улсын химийн олимпиадад Монголын дөрвөн сурагч оролцож байна

img

Олон улсын химийн 55 дугаар олимпиад Швейцарын Цюрих хотод энэ сарын 16-наас 25-ны өдрүүдэд үргэлжилж байна.

 

Уг олимпиадын нээлтийн арга хэмжээ өчигдөр болсон бөгөөд энэ үеэр улс бүрийн ахуй соёлын онцлогийг график зургаар үзүүлж, шалгарч ирсэн багийн сурагчдыг танилцуулжээ. Олимпиадад нийт 87 улсын 348 сурагч, 272 дасгалжуулагч, ажиглагч багшийн хамтаар өрсөлдөж байгаа ажээ.

 

Харин манай улсаас А.Амартүвшин, Б.Номин-Ундрах, З.Эрхэснабил, Б.Эрмүүнболд нарын дөрвөн сурагч, хоёр дасгалжуулагч, хоёр ажиглагч багштай оролцож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ