Дөлгөөн нуурын замыг хааж, засвар хийнэ
2023-07-19

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

 

 

Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр буюу долоодугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Shuud.mn
Сонин хачин
dsn:
ali ch zam deer gemtel tom baga nuh olon l bndaa , zarimd n shoroo hairga hiij duurgej bgaa haragdah ym , manai zamchin injeneruud bartaat zam tavih mergejiltnuud ym uu? huleej avch bgaa erhemuud arai nisdeg teregeer yvj shalgaj huleej avdag ym bish bizdee?
2023-07-19