НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
2023-07-19

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу долоодугаар сарын 19-ний 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд орон даяар явагдана.

 

Энэ удаагийн тохиролд 2023 оны зургаадугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.

 

Сугалаагаар:

 

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтой.
Shuud.mn
Сонин хачин
Одцэцэг:
Аа худлаа
2023-07-19
Мөнхбаяр:
Буцаан олголт будлиантай байна
2023-07-19