“Империал-2011” тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө

img

Монголын мутай боксын холбооноос 5 дахь удаагаа зохион байгуулсан “Империал-2011” ОУ-ын тэмцээн өчигдөр МБӨ-нд болж өндөрлөлөө. Энэ тэмцээний 68 кг-ийн жинд мэргэжлийн мутай болон кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, Кикбоксын дэлхийн аварга Английн тамирчин Жейсон Вүүдхэмтэй таван үе тулалдаж ялалт байгууллаа. Манай тамирчны тухайд тэрээр сүүлийн үед дотооддоо л тэмцээн уралдаанд оролцож байгаа аж. Рингэн дээр өрсөлдөгчөө хүлээж тоглодог давуу талтай. Харин Жейсон Вүүдхэм бол15 наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлжээ. Тэрээр 1.82 өндөртэй. Тайландад амьдардаг ажээ. Энэ удаагийн тэмцээнд Ираны тамирчин оролцоно гэж байсан боловч тэрээр тодорхой шалтгааны улмаас ирж чадаагүй аж. Тэмцээнд нийт есөн тулаан явагдлаа. Харин 52 кг-д Кикбоксын олон улсын аваргын хүрэл медальт А.Энхжин, Олон хотын болон Таеквондогийн аварга О.Жаргал гэсэн хоёр эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс О.Жаргал ялалт байгуулсан юм. Харин эрэгтэйчүүдийн 52 кг 2000 оны УАШТ-ний хүрэл медальт Г.Отгонбаатар яллаа. Тэгвэл 60 кг-д 2010 оны УАШТ хүрэл медальт, К5 олон хотын болон “Балтика” кикбоксын аварга Б.Батбаясгалан болон 2010, 2011 оны мутай боксын УАШТ-ий аварга, Эрхүү ОУТ-ий шилдэг тамирчин, 2002 оны Орос улсын боксын УАШТ-ий  аварга, Казахстан Алматыгийн ОТ-ий мөнгөн медальт Г.Батхүү нар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Мөн 65 кг-д 2011 оны кикбокс болон мутай боксын улсын аварга н.Галмандах, 70 кг-д кикбоксын улсын аварга Алтанбагана, 58 кг-д Пан Азийн аварга Г.Ганзориг, 85 кг-д улсын аварга Б.Цогтбаяр нар тус тус ялалт байгуулсан юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ