Сэлэнгэ голд живж, амиа алджээ

img

 

Энэ сарын 22-ны өдөр 28 настай эрэгтэй “Сэлэнгэ” голын усанд орж байгаад живж, амь насаа алджээ. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон “Элстэй тохой” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т “Малчны хороо” гэдэг газарт голын усны мандлаас цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сэлэнгэ мөрөн гэдэг юм даа мал минь. Ус басч байж үйж үхэв...
2023-07-24