Хён Бин, Сон Еэ Жин нар бяцхан хүүгийнхээ анхны зургийг нийтэлжээ
2023-07-27

 

Өмнөд Солонгосын алдарт жүжигчид болох Хён Бин, Сон Еэ Жин нар  (2022.11.27) анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. 

 

 

Сон Еэ Жин өчигдөр анх удаа бяцхан хүүгийн зургийг инстаграмдаа нийтэлсэн нь олны хайрыг татжээ. Уг зурагт хосууд тэжээвэр нохойнхоо сарвууны хажууд хүүгийнхээ гарын зургийг хавсарган оруулж өгчээ. 

 

Сон Еэ Жин "Ээж болох нь маш том хариуцлага байдаг юм байна. Алхам тутамдаа тусалж байгаа нөхөртөө талархмаар. Одоогоор хүүдээ бүх анхаарлаа хандуулж байгаа учир түр завсарлага авсан. Удахгүй дараагийн  төслөө хэлэлцэх болно оо. Та бүхэн минь хүлээж байгаарай" хэмээсэн байв. 
 

"Crash Landing On You" хэмээх цувралын үеэр дотносож, улмаар гэр бүл зохиосон хосуудад дэлхийн өнцөг булан бүрт суугаа фенүүд нь баяр хүргэж, жаргал ерөөжээ. 

Shuud.mn
Сонин хачин
гарынх нь зургийг нийтлэв гээч
2023-08-04