Хан-Уул дүүрэгт хөөсөнцөрийн үйлдвэр шатаж байна

img

 

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Мото буудлагын эсрэг талд өнөөдөр өглөөний 07 цагт гал гарлаа. Тус хэсэгт 50х70 хэмжээтэй хөөсөнцөрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байна. Гал түймрийг унтраахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

 


 

ГАЛ ТҮЙМРИЙН ТАРХАЛТЫГ 08:35 ЦАГТ ЗОГСООЛОО

 

Гал түймэр унтраах, аврах 10,14,18 дугаар ангиудын бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоолоо. Бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ter jil bas ene yildver shatsan sanaatai hujaa gal aviad bgaa yum bishvv dotroosoo bna .ulsiin hurungu bidnii hurungu hairan material olon irgend hyamd ochson boloosoi
2023-08-01