Даншиг наадамд гаднаас 56 бөх, 50 гаруй эрдэмтэн оролцоно

img

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам 2023”-ын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх мэдээлэл өглөө. 

 

 

Наймдугаар сарын 5, 6-нд Хүй 7 худагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголоос 56 бөх, 17 уран бүтээлч, есөн орны монгол судлаач 50 гаруй эрдэмтэн ирэхээр болсон. Мөн үндэсний 256 бөхийн барилдаан, буриад болон өвөрмонгол бөхийн төрлөөр тус бүр 64 бөхийн барилдаан болно. Түүнчлэн жороо, хязаалан, их насны морьдын уралдаан, морьт харваа, сээр цохих, шагайн харваа, үндэсний сур харвааны тэмцээн, “Хүрээ цам ба майдар” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний идээний  үзэсгэлэн, “Нүүдэлчдийн нийслэл” эрдэм шинжилгээний хурал болох юм. Тэрчлэн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн болохоос гадна монгол хувцасны загварын үзүүлбэр, урлаг, соёлын тоглолт, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Helena Mason:
SCAM VICTIMS RECOVERS THEIR MONEY THROUGH RECOVERY MASTERS: To anyone who has been a scam victim and you been looking for Means and ways to recover your lost Assets or lost Btc/Crypto Wallets I must recommend Recovery Masters a reputable Crypto recovery company Helping Victims recover their lost Crypto and providing safe ways to protect your wallets from online fraudsters.I must say before my 2.5Btc in my Mycelium wallet was recovered by these expertise I was drowning in depression and had lost all hope in life too.To anyone in shame of losing your Crypto share your issue with the group and have your funds recovered. Reach out Recovery Masters through Email lostrecovemast@mail.com WhatsApp +1(204)819-5505 website https://lostrecoverymasters.com/
2023-08-02