Төрийн байгууллагуудын 16 ажилтан Япон улсад суралцана

img

“Хүний Нөөцийг Хөгжүүлэх JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн 22 дахь ээлжийн оюутнууд Япон Улсыг зориход бэлэн болжээ. JDS хөтөлбөрийн 22 дахь ээлжээр Япон Улсад суралцах 16 оюутан нь УИХ-ын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Зам, тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар болон Монгол банкны ажилчид аж. Тэд Кюүшүгийн их сургууль, Олон улсын их сургууль, Сайтамагийн их сургууль, Цүкүбагийн их сургууль, Нагаокагийн техникийн их сургууль, Хирошимагийн их сургууль, Мэйжигийн их сургуулийн магистр болон докторт тус тусын мэргэжлийн дагуу суралцах юм.

 

 

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашид чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчид голлосон боловсон хүчинг Японы их, дээд сургуулиудад магистр докторын сургалтад хамруулан эх орондоо буцаж ирээд Монгол Улсынхаа хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах боломжийг олгох, Япон Улстай байгуулсан найрамдалт харилцааг хүн хоорондын харилцаагаар дамжуулан өргөжүүлэн бэхжүүлэхийг зорилтоо болгожээ.

 

Монгол Улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 359 оюутан залуус Япон улсад  магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт ажиллаж байна.

      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

???? ?????????? ???? ??? ???? ?????? ?? ???? ?? ???? ???? ??? ???? ????? $??,??? ?? ???? ???? ???? ???? ??????. ?? ??????? ?? ?? ????? ???? ? ???? $??,??? ?? ?? ???????? ????? ??? ? ?? ???? ????? ??? ??????? ?? ???? ???. ??? ??? ??? ???? ??? ?? ?????? . . ??????? ??? ????——————————————————–>>> FB.DailyPay7.Com
2023-08-04
Зочин:
Манай ҮСХ-ны 2 ажилтан ажилдаа сайн. Энэ тэтгэлгийг авахдаа англи хэлний болон математик гэх мэт нэлээд шалгалт өгч, ярилцлагад орсон. Өмнөх ажилтнууд ч мөн адил шалгалтаа сайн өгч сайн суралцаад ирсэн. Англи хэлний түвшин сайн хүүхдүүд шүү. Ийм болохоор эдгээр төрийн албан хаагчдыг доромжилж басах хэрэггүй. Манай ажилтнууд дотор дарга долигнож цүнх барьдаг, ажлаа муу тааруу хийдэг ажилтнууд байхгүй.
2023-08-03
гэдсээ хүүлэх арга техникийг сайн туршиж ирээд гэдсээ хүүлүүлэх хүмүүст зааж өгч гэдсийг нь хүүлүүл
2023-08-03
иргэн:
Төрийн алба ийм матарнууд цугалдаг гамшиг болчжээ. Гялалзсан сайхан сэхээтэнлэг төрх цөөн л харагдаж байна.
2023-08-03
tokyo, osaka, nagoya, kyoto geed sain surguuliud ni alga bn, za odoo yaya gehev, chamlahaar yu gedeg bilee
2023-08-03
Ган:
Эхний суралцагчид сайн байсан байж магад. Одооны хэдийг харахад бол дарга дагаж далдагнадаг цүнх баригчид хэд хэд харагдаж л байна.
2023-08-03
Ийм чухал сургалтанд хүнээ зөв сонгож явуулах нь онц чухал шүү!! Танил тал, арын хаалгаар хогийн юмнуудыг явуулж, японы урмыг бүү хугалаасай даа?!
2023-08-03