Ө.Энхтүвшиний мэдэгдлийг няцаав

img

УИХ дахь Ардчилсан  намын бүлэг үдээс өмнөх байнгын хороодын хурлаас завсарлага авах даа МАН-ын дарга Ө.Энхтүвшин аймшигтай мэдээлэл хийсэн. Тиймээс манай намын бүлэг түүний мэдэгдлийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн. “1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг саад учруулж байна” гэсэн Ө.Энхтүвшин дарган мэдэгдлийг няцааж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, П.Алтангэрэл нар сэтгүүлчдэд хандлаа. Тэд “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг Ардчилсан намын бүлгийн гишүүд санаачилж, 2011 оны наймдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн байсан. Мөн шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг 2012 оны нэгдсэн төсөвт тусгуулахаар заагаад байсан. Тэгтэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргасан байсан. Мөн шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх үеэр суулгах нь зөв гэж үзсэн. Бүлгийн хувьд асуудалд нааштайгаар хандсан. Улмаар МАН-ын бүлгийн гишүүд шинэ он гарахын өмнөхөн бидний өргөн барьсан төсөлтэй агуулгын хувьд ижил төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч хамтад нь хэлэлцээд явъя гэж шийдсэн. Ингээд байж байтал дахиад Суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл гэдэг юмыг оруулж ирсэн. Тийм учраас бидний хувьд асуудал тавихаас аргагүйд хүрсэн”  гэв. Мөн “1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэд дээр улстөрийн тоглолт битгий хийгээч ээ. Тэд олон жилийн турш төрд гомдолтой явж ирсэн, гомдлыг нь тайлъя л гэж шийдсэн. Ийм юмаар улстөр хийх нь өөрөө зохисгүй” гэсэн тайлбарыг хийв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амьдрал:
ер нь бол ардчилал маань хэтэрхий өрөвдүүлэх гээд байгаан биш үү үнэн бодит байдал чинь амьдралд дэндүү тэнэг харагджийна
2012-01-26
амьдрал:
Монголчуудаа ухаарагтун Гэнэн тэнэг эв нэгдэлгүй байснаасаа болж төр улсаа удирдах эрхээ алдаж байсан цаг хугацаа тийм ч их холдоогүй байна Бид нэгэн үзүүрт сэтгэлээр хамтдаа байж Монгол улсынхаа ирээдүйн сайн сайханы төлөө зүтгэх хэрэгтэй байна Ингэж харийнхан болоод тэдний гар хөл болсон урвагчидаас улс орон үндэстэнээ авран хамгаалж Монгол төрөө батжуулж чадна Ерөнхий сайд С Батболд тэдний нөхөд бидэнтэй адил монгол цустай монгол хүмүүс тэд хэдийгээр бүрэн дүүрэнээр биш ч гэсэн Монгол улсынхаа төлөө цохилох зүрхтэй хүмүүс гэдэгт би итгэдэг Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе залуусаа бидний хэлэх нэг үг улсын маань ирээдүй
2012-01-26
amidral:
энэ ч дэмий л санаа л даа
2012-01-26
Би:
АН-ийнхаан сайн тэмцээ наад муусайн ТАН-ийнхан аймаар зальтай шүү. АН-ын санааг хулгайлаад л АН-ынхан саад хийгээд байна гэж шоудахдаа үнэн сайн шүү
2012-01-25
tetgeber abagch emee:
95 onoos umnu tetgebert garsaan. odoo zuruugii n arilgyylmaar bas 1991 onoos nuhun olgobor ene ter gej baahyan hohirooloo. hohirson zuruugee ch nemej abmaar baina daa. bid byryygui biz dee. ter ued ajliin 6 udurtei bailaa. ene niigmiin undes syyriig bid tabiltssan shuu dee.Uuniig ter ueiin olon hugshchuul sanal bolgoj shaardaj bainaa
2012-01-25
Baagii:
MAN-iin zvsee xuvilgasan avilgachid aluurchidiig mongoliin toroos archin xaytsgaaya Mongolchuud aa
2012-01-25
Baagii:
AN-iinxan ev negdeltei baival irex songuuld yalna
2012-01-25
Намбар, Энхсайхан хоёрыг гаргавал Монголын ард түмэн жинхэнэ элгээрээ хэвтэх байлгүй. Хэд л бол хэд хувирч чаддаг гарууд шд
2012-01-25
AN aria deer songol bha dangaaraa zasag bariul
2012-01-25
2 nam ch hereggyi... naad 2 luivarchin byr hereggyi... Songolt ta naraas shaltgaalna...
2012-01-25
ЛОРШР:
ЭНЭ 2 НАМЫГ 2 НГНЬ ХӨӨЖ ЯВУУЛЖ ЭНХБАЯР ЭНХСАЙХАН АА СОНГОЕ
2012-01-25
AN aria deer songol bha dangaaraa zasag bariul