Байранд гал гарч, 93 настай иргэн нас баржээ

img

 

Сүхбаатар дүүргийн  тавдугаар хороо, Сөүлийн гудамжны нэгдүгээр байранд гал гарч, хүн нас баржээ. Энэ тухай дуудлагыг 08 дугаар сарын 17-ны 22:41 цагт хүлээн авч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, унтраасан байна.

 

Иргэн А-ны 28 м2 хэмжээтэй 2 өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж, гал түймэрт 93 настай эмэгтэй өртөж нас барсан байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ