Пакистанд алан хядах ажиллагаа болж, 11 хүн амиа алджээ
2023-08-21

Афганистантай хиллэдэг, Пакистаны Хайбер-Пахтунхва мужид ням гарагт алан хядах ажиллагаа болж, олон хүн амиа алджээ. Энэ талаар Пакистаны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Анваар-уль-Хак Какар мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна. 

 

Түүний мэдэгдсэнээр, алан хядах ажиллагааны улмаас 11 хүн амиа алджээ. "Хүчирхийллийн энэхүү утгагүй үйлдлийг эрс шүүмжилж, ойр дотныхоо хүнийг алдсан гэр бүлийнхэнтэй хамт байгаагаа илэрхийлж байна" хэмээн Какар Х дэх хуудсандаа бичжээ. 

 

Тэрбээр алан хядах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж. Өмнө нь, долдугаар сарын сүүлээр энэ мужид сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй томоохон алан хядах ажиллагаа болсон юм. Эрх баригч эвсэлд багтдаг намын жагсаалын үеэр дэлбэрэлт болж 50 гаруй хүн амиа алдаж, 200 хүн шархдаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
лалынхан гэж мунхарсан хүмүүс байх юм аа.
2023-08-21