Драгон төвд гарсан галын тархалтыг зогсоожээ

img

 

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Шинэ Драгон төвийн үүдний шилэн пасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт онцгой байдлын байгууллагын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 14:02 цагт зогсоосон байна.

 

Гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ