Батсүмбэрт 170 сая төгрөгөөр наадмын талбай барина
2023-08-22

Наадмын дараа намар бус наадмын дараа дараагийн наадмын бэлтгэлдээ ордог боллоо гэхэд буруу хэлсэн болохгүй. Тухайлбал, хэд хэдэн аймаг сумдууд ирэх жилийн баяр наадамдаа зориулж наадмын талбайгаа засварлах, шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. 

 

 

Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын тамгын газраас наадмын талбайгаа шинэчлэхээр тендер зарласан байна. Тухайн тендер нь 170 сая төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх юм. Тус сумын хувьд 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Иймээс 100 жилийн ойн байр наадмынхаа бэлтгэлийг эртнээс базааж эхэлсэн нь энэ аж. 

 

Shuud.mn
Сонин хачин