Энэ сарын 26-наас тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

img

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамж гаргажээ. 

 

 

Уг захирамжид "Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 27, 29, 31, 09 дүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд, тэгш тоо (0,2,4,6,8) -оор төгссөн автомашиныг 2023 оны 08 дугаар сарын 26, 28, 30, 09 дүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд, 08:00-20:00 цагийн хооронд тус тус замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Баасанжав), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т" даалгажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

туршилт хийлгээд байдаг нь бид биш. чи АБИГЕЛ шиг туулай болж үз.
2023-08-23
Эргүү засаг:
нэгмөсөн бүтэн жил явуулаад туршаач. цаг хязгаарлахгүй бүтэн өдрөөр нь явуулах хэрэгтэй. 07,00-20,00 хүртэл гэхээр л утгаа алдана.
2023-08-22
туршилт хийлгээд байдаг нь бид биш. чи АБИГЕЛ шиг туулай болж үз.