Нийслэл хотын “Соёлжсон” иргэд
Нийслэл хотын удирдлагууд энэ онд Нийслэл хүрээний 100 жилийн ойг тэмдэглэхээр болжээ. Хамгийн гол асуудал нь хотын иргэдийг соёлжуулах ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулах гэнэ. Нийслэл хотын иргэд соёлын хувьд учир дутагдалтай зүйл олон бий. Хаа хамаагүй хог, шүлсээ хаяж, хотын өнгө үзэмжийг “муутгах”-ад өөрийн хувь нэмрээ харамгүй зориулдаг. Тиймдээ ч хотын иргэд бохир заваан орчинд хог хаягдалдаа дарагдан, агаар дахь тоос, нүүрсний утаанд уушгаа хордуулсаар олон жилийг ардаа орхиж буй. Хотын агаарын бохирдолтой адил хэмжээнд яригдах өөр нэг асуудал бол хөрсний бохирдол. Хөрсний бохирдолыг гэр хорооллын иргэдийн бохир ус буюу “угаадас” хамгийн ихээр нэмэгдүүлдэг. Дэлхийн соёлтой мөр зэрэгцэн хөгжиж яваа 21 дүгээр зууны иргэн болсон нийслэлийн иргэд өөрийн амьдарч, оршин сууж байгаа газартаа хүний сэтгэлээр хандаж байна. Хотын соёл гэдгийг мэддэггүй хэсэг бүлэг хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс болж, иргэд өвөлдөө халтирч унаж, гэмтэж бэртэх шалтгаан ч нэмэгддэг. Харин хавар, зундаа бохир, хортой агаарыг ууршуулж, хотын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байна. Та өөрийнхөө болон үр хүүхдийнхээ төдийгүй бусдын эрх ашиг, эрүүл мэндэд хор учруулахгүй амьдрах нь таны үүрэг. Магадгүй та “соёлгүй” нэгэн бол өнөөдрөөс энэ үйлдлээ зогсоогоорой.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ