Улаанбаатарт 15 хэм дулаан, бага зэргийн бороо орно
2023-08-23

2023 оны 08-р сарын 22-ны 20 цагаас 08-р сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +14…+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

 

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:

 

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +14…+16 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин
Lauren James:
I was heartbroken when my husband left me for another woman. For 10 months I was crying like a baby seeking help to restore my marriage and bring him back to me again. thank God for showing mercy through Dr Victory who helped me restore peace back once again in my home with his powerful love spell that removed the evil lady on his way to be with what God has joined together. today I enjoyed the love of my husband. I must appreciate Dr Victory for all he has done to restore peace. I am also dropping his contact here for whoever also needed help in their marriage to contact him. Call/Whatsapp number: +16692093663 Email: Victorysolutiontemple@gmail.com website: http://victorysolutiontemple.info
2023-08-23