Зөвшөөрөлгүй байрлуулсан 10 ТҮЦ-ийг нүүлгэлээ

img

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гандантэгчэнлин хийдийн баруун тал буюу “Макс Молл” их дэлгүүрээс дээш өгсөх замд байдаг автобусны буудлын орчимд зөвшөөрөлгүй байрлуулсан 10 ТҮЦ-ийг нүүлгэлээ.

 

 

Дээрх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, 16-р хорооны Засаг дарга ажлын алба, “Баянгол- ХҮТ”, Цагдаагийн алба хаагчид хамтран зохион байгуулсан байна.

 

Чөлөөлсөн газарт явган зам, тохижилтын ажил хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ