Маргааш тэгш тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

img

 

Маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцуулна. Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-гоор төгссөн автомашиныг наймдугаар  сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14-нд замын хөдөлгөөнд оролцуулна.

 

Харин тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-гоор төгссөн автомашиныг наймдугаар сарын 26, 28, 30, есдүгээр сарын 1, 3, 5, 7, 9, 11, 13-нд замын хөдөлгөөнд оролцуулах юм. 

 

Дугаарын хязгаарлалтын бүс одоо мөрдөж байгаагаар буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Чулуун овооны аюулгүйн тойргоос Саппорогийн тойрог хүртэл 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

 

Энэ зохицуулалт наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд үйлчилнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ