Месси торгуулж болзошгүй

img

Мэргэжлийн хөлбөмбөгийн лиг дэх анхны тоглолтын дараа гаргасан үйлдлээс нь болж  Лионель Мессиг торгож болзошгүй гэж Daily News мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эхний тоглолтын дараа Лионель Месси сэтгүүлчдийн асуултад хариулахаас татгалзсан байна. Лигийн дүрэмд сэтгүүлчдэд хариулт өгөх ёстой гэж заасан байдаг тул энэ журмыг зөрчсөнийх нь төлөө түүнд торгуул оноож болзошгүй аж. 

 

Тоглолт наймдугаар сарын 27-нд болсон байна. Мессигийн баг "Нью-Йорк Ред Буллз" багийнхантай тоглож, "Интер Майами" 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө ялсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ