Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машин хөдөлгөөнд оролцоно

img

Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамж гарсан билээ. Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ны Мягмар гарагт 1,3,5,7,9 сондгой дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно.

 

Дугаарын хязгаарлалтын бүс одоо мөрдөж байгаагаар буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Чулуун овооны аюулгүйн тойргоос Саппорогийн тойрог хүртэл 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

 

Энэ зохицуулалт наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд үйлчилнэ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ