Дарханы замын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна

img

Зам тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 


Улаанбаатарт-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлын явцыг ЗТХЯ-наас танилцууллаа. 

 

"Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө байсан хатуу хучилттай авто замыг засварлах ажлыг таван багц хэсэгт хуваан хийж байна. 

 

  • Нэгдүгээр багцын ажил 94 хувийн гүйцэтгэлтэй 
  • Хоёрдугаар багцын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй 
  • Гуравдугаар багцын ажил 94 хувийн гүйцэтгэлтэй 
  • Дөрөвдүгээр багцын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй 
  • Тавдугаар багцын ажил 91 хувийн гүйцэтгэлтэй 

 


Ингээд Улаанбаатарт-Дархан чиглэлийн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа барилгын нийт ажлын явц 86 хувийн гүйцэтгэлтэй байна. 


Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр баригдах хоёр эгнээ замын барилгын ажлыг хэрэгжүүлж байгаа. Үүнийг мөн таван багц хэсэгт хувааж байгаа юм.  

 

  • Нэгдүгээр багцын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй 
  • Хоёрдугаар багцын ажил 58 хувийн гүйцэтгэлтэй 
  • Гуравдугаар багцын ажил 59 хувийн гүйцэтгэлтэй 
  • Дөрөвдүгээр багцын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй 
  • Тавдугаар багцын ажил 66 хувийн гүйцэтгэлтэй 

 


Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр баригдах хоёр эгнээ замын барилгын ажил нийт 64 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. 

 

Гүйцэтгэгч компаниуд 2023 онд барилгын ажлаа дуусгаж, дөрвөн эгнээ замыг суурь хучилтын ажлаар хөдөлгөөн нээхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу дөрвөн эгнээ суурь хучилтаар 2023 ондоо замын хөдөлгөөнөө нээхээр төлөвлөн ажиллаж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

8 сарын эхээр Дархан яваад ирлээ: шинэ зам дээр ажил бужигнаж байгаа юм огт харагдахгүй байна шүү!! Хааяа ганц нэг явган хүн шороон зам дээр алхаж явааг эс тооцвол!?
2023-08-30
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-08-29
ТЭНЭГ ГАРУУДЫН АЖЛЫГ 5 БАГЦ АЖЛЫН ХУВИЙГ НЭМЭЭД ДУНДЧИЛААД ҮЗСЭН ЧИНЬ 66.5%
2023-08-29
ТЭНЭГ ГАРУУДЫН АЖЛЫГ 5 БАГЦ АЖЛЫН ХУВИЙГ НЭМЭЭД ДУНДЧИЛААД ҮЗСЭН ЧИНЬ 66.5%
2023-08-29