Замын түгжрэлээс үүдэн нийслэлчүүд хөл хорионд орох уу
2023-08-30

Замын түгжрэлээс зохицуулах аргыг манай хотын удирдлагууд олж, илрүүлээд нийслэлийн иргэд дагаж мөрдөж эхэллээ.Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийслэлд автомашинууд тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон. Хэн хэнийхээ цаг завыг үрэхгүйн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм л даа. Энэ шийдвэрийг ирэх сарын дунд хүртэл мөрдөнө.

 

 

Тэгвэл өнөөдөр нийслэлээс дахин нэг шийдвэр танилцууллаа. Тэр нь ирэх сарын 1 буюу хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх зах худалдааны төвүүдийг амраах юм. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ. 

 

Ийнхүү хориглож, хааж болох бүхий л арга хэмжээг хотын удирдлагууд авч байна. Өнгөрсөн жилээс нийслэлд замын түгжрэлийг бууруулахаар алдарт 400 тэрбум төгрөгийг зарцуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар уг мөнгөнөөс 345 тэрбумыг нийтийн тээврийн парк шинэчлэлт, газар чөлөөлт, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гол болон туслах зам барихад, RFID чип наах, гараж, хайс хашаа буулгах зэрэг арга хэмжээнд зарцуулсан тухай албаныхан мэдээлсэн. Гэсэн ч үр дүн гарсангүй.

 

Өнөөдөр зарим аж ахуйн нэгж, иргэд бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учирч эхэллээ. Удахгүй замын түгжрэлээс болж нийслэл даяараа гэр гэртээ байх, гэрээсээ ажиллах шийдвэр гарвал гайхах хэрэггүй, гоншигонох ч эрхгүй. Учир нь та дарга нарын хэлдэгээр 30 жилийн алдаа завхралын үүр уурхай болсон төлөвлөлт нь алдагдсан хотод 1.5-уулаа амьдарч байна. 

Shuud.mn
Сонин хачин
ТЭГШ СОНДГОИ УР СОНГОЛТГУИ
2023-08-30
утаа түгжрэл 2т хий мөнгө үрсээр байна. энэ мөнгө үрсэн хүмүүс цаазаар авхуулах өдөр ирнэ.
2023-08-30