“DOZ”-ынхон нэг өдрийн орлогоо хүүхэд хөгшдөд зориулна

img

“DOZ” энтертайнментын  хамт олон , “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноныхоо нэг өдрийн орлогоор  хүүхэд, хөгшдөд зориулан буянтай үйлс  хийхээр болжээ. Тодруулбал, тэд маргааш 108 өнчин хүүхэд, 108 өндөр настан, 108 лам нарыг Тэнгис кино театрт хүлээн авч, “Хөх толбот хүмүүс” уран сайхны киногоо үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Мөн анх удаа 108 ламыг нэгэн дээвэр дор цуглуулж байгаа боломжийг ашиглан тэнд хүрэлцэн ирсэн хүүхэд, ахмад настанд болон Монголын урлагийн хөгжлийн төлөө ном хуруулах аж. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ