Украин байлдааны даалгавар биелүүлэхэд 60 сөнөөгч онгоц хэрэгтэй
2023-08-31

ОХУ, Украины дайны үеэр барууны орнууд Украинд зэвсгийн тусламж үзүүлж, цаашлаад Украин ялах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сөнөөгч онгоц нийлүүлэхээр болсон. Мөн сөнөөгч онгоцны нисгэгчдийг ч бэлтгэж эхэлсэн юм. Одоогоор барууны орнууд нийт хичнээн онгоц нийлүүлэх нь тодорхойгүй байна. Харин Украины тал сөнөөгч онгоц дор хаяж 60 хэрэгтэй гэж мэдэгджээ. 

 

Тодруулбал, байлдааны даалгавар биелүүлэхийн тулд Украины Зэвсэгт хүчинд Америкийн F-16 сөнөөгч онгоц 60 нэгж хэрэгтэй гэж Украины Агаарын хүчний төлөөлөгч Юрий Игнат мэдэгдсэнийг УНИАН дамжуулсан байна. Түүний өгүүлснээр, Украины өнцөг булан бүрт батлан хамгаалах зорилгоор нисэх буудлууд руу сөнөөгч онгоц илгээх шаардлагатай гэнэ. 

 

Эргэн сануулахад, АНУ F-16 сөнөөгч онгоцыг Украинд нийлүүлэхийг дани, Нидерландад зөвшөөрсөн юм. Эдгээр орнууд Украины нисгэгчдийг сургах ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн Норвеги, Румын улсууд ч энэ сөнөөгч онгоцыг Украинд нийлүүлэхээр зэхэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос бол хоцрогдсон өөрсдийгөө бүхнээс дээгүүр тавьсан хөршүүддээ дээрэлхүү адгийн үндэстэн.
2023-08-31
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-08-31
120 нь дээрээ
2023-08-31
60хан онгоцоор уу
2023-08-31
Түрэмгий оросуудын дээр цахиур хагалаад өг
2023-08-31
60хан онгоцоор уу