Москвагийн нисэх буудал дээр нислэгүүдийг цуцалжээ

img

Москвагийн нисэх буудлууд дээр 21 нислэгийг хойшлуулж, 22 нислэгийг цуцалсан гэж Яндекс мэдээлжээ. Нислэгүүдийг ямар шалтгаанаар саатуулж, цуцалсан талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Москвагийн цагаар есдүгээр сарын нэгний 02:30 цагийн байдлаар (Улаанбаатарын цагаар 07:30 цаг) Москвагийн Внуково нисэх буудал дээр есөн нислэг саатаж, таван нислэгийг цуцалсан бол Домодедово дээр долоон нислэг саатаж, 14-ийг цуцалсан байна. Харин Шереметьево нисэх буудал дээр таван нислэг саатаж, гурван нислэг цуцлагджээ. 

 

Хамгийн сүүлд, наймдугаар сарын 31-ний өдөр Москвагийн нисэх буудал нислэг хүлээн авах, илгээх ажлаа түр зогсоож байлаа. Энэ нь нисэгчгүй нисэх аппаратуудын дайралттай холбоотой байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ