Сургуулийн 72 автобус 71 чиглэлд үйлчилнэ

img

 

 

Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 2023-2024 оны хичээлийн жилд хүүхдэд зориулагдсан сургуулийн автобусаар 70 сургуулийн 71 чиглэлд 72 автобусаар үйлчилгээ хүргэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн сургуулийн автобусны үйлчилгээ маршрутын дагуу үйлчилж эхэлнэ. Үүнд:

 

  • Чингэлтэй дүүрэг- 6 чиглэлд 7 автобус

  • Сүхбаатар дүүрэг- 7 чиглэлд 7 автобус

  • Хануул дүүрэг- 8 чиглэлд 8 автобус

  • Баянзүрх дүүрэг- 10 чиглэлд 10 автобус

  • Баянгол- дүүрэг 7 чиглэлд 7 автобус

  • Сонгинохайрхан- дүүрэг 16 чиглэлд 16 автобус

  • Налайх дүүрэг-2 чиглэлд 2 автобус

  • Багануур дүүрэг- 2 чиглэлд 2 автобус

  • Багахангай дүүрэг- 1 чиглэлд 1 автобусаар үйлчилнэ.

 

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ