Богдхан ууланд олгогдсон газрын эрхийг цуцалсантай холбогдуулан МЭДЭГДЭЛ хүргүүллээ

img

Өнгөрсөн сарын 23-нд Богдхан ууланд олгогдсон 169 мянган мкв талбайн газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэртэй холбогдуулан БОАЖЯ-аас аж ахуйн нэгжүүдэд Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байна. 

 

 

Уг мэдэгдэлд "Газар ашиглагчдын газар ашиглах эрхийг цуцлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр тус хамгаалалтын захиргаанд 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү" гэжээ.

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Богд:
Kuwait -н ам гэдэг нэртэй болсон байгаа Богд уулын урд талын амын газрыг дур зоргоороо сүйтгэж байна БОАЖЯ -н мэргэжлийн хяналтын байгууллага очиж цэгцэлж цуцлах нь цуцлахгүй бол дараа дийлдэхгүй аюул занал учруулах байхдаа
2023-09-06
Болд:
996 дугаартай сүртэй л албан мэдэгдэл гаргажээ. Биелэлт нь хэр болсныг олон түмэндээ мэдэгдээрээ дээ.Таг болчихгүй байх гэж найдъяа
2023-09-05