Номын баяр есдүгээр сарын 15-17-нд болно
2023-09-06

 

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 34 дэх удаагийн “Номын баяр” энэ сарын 15-17-нд нийслэлийн төв талбайд зохион байгуулагдана. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 05 болон 09 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. 

 

Энэ удаагийн номын баярын онцлох зочдын нэг нь "Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо монгол уншигчдын танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа юм. 

Shuud.mn
Сонин хачин