Зогсоол зохицуулагчийг зодсон иргэнийг шалгаж байна
2023-09-06

 

Олон нийтийн цахим сүлжээнд "цагдаагийн алба хаагчийг зодож байна" гэх дүрс бичлэг цацагдаад буй. Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг тодруулсан байна. 

 

Иргэн “С” гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулдаг иргэн “Б”-г зодсон байна. Уг үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

 

Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулдаг юм байна.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Танхайрсан, согтуу жолоо барьдаг, жолооны ард утас үзэж явдаг жолооч нарыг хатуу шийтгэх хэрэгтэй .Хүнийг нь шийтгээд ,машиныг нь журамлах хэрэгтэй тэгж байж хаширдаг болно
2023-09-06
Tsagdaa bish ch bai muu lalar arai hetersen novsh baina lee
2023-09-06
Www:
Tsagdaagiin tuslakh ajiltan gedeg dee.
2023-09-06