"Хуш модноос самар түүх тусгай зөвшөөрлийг чангатгаж, нэг стандарттай болгох хэрэгтэй"

img

 

Тэнгэрлэг Монгол ТББ-аас зарим аймгийн Засаг дарга нар самрын ченж болсон талаар баримт дэлгэж, мэдээлэл өглөө. Тус ТББ-аас дараах асуудлын талаар хөндөж байна. 

 

  • Дархан цаазат Богдхан ууланд мод бутыг гэмтээж, гол горхийг хашаалж, уулын аманд олигархиуд буусан талаар мэдээлэл өгнө. 
  • Ирээдүйн боловсон хүчин болсон хүүхдүүд ангидаа багталцахгүй, түрээсийн байр, зоорийн давхарт суралцсаар
  • Монголд өнөөдөр "Тэрбум мод" аян өрнөсөн боловч цаагуураа тэрбум модыг сүйрүүлж, сүйтгэж байна. 

"Тэнгэрлэг Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямба-Очир

 

Жишээ дурдаж яривал Богдхан уулын Чулуутын аманд нэр бүхий байгууллага барилгынхаа суурь шороог буулгаж байна.  Шороо буулгаж болохгүйг хэлээд долоохон хоногийн дараа очиход гурван мод үхүүлсэн байсан. Эдгээр модыг тарихын тулд хувь хүнээс ямар их хүч хөдөлмөр, хугацаа шаардах вэ.Тэрбум мод тарья гэж нэг хэсэг хүмүүс нь ярьж байхад, нөгөө хэсэг нь амьд модыг сүйтгэж байгаа нь их харамсалтай. 

 

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны "Ойн булаг" гэх газарт булаг шандын голдиролыг өөрчилж, олон тооны торлог ургамал эвдэж сүйтгэжээ.

 

Иргэн бүрт 0.7 га газар олгох ёстой гэж хуулинд заасан байдаг. Гэтэл уг газар нь иргэн бүрт газар олдохгүй хад асгатай, тоггүй газар амьдарч байхад өнөөдөр Хятад иргэн Сүхбаатар дүүрэгт булаг шандан дээр 21 га газар авсан гэх. Сүхбаатар дүүрэгт уг асуудлыг хөндөөд явахад дүүргийн засаг дарга нь биднийг цагдаад өгдөг, иргэний шүүхээр дууддаг. Монгол улсад өнөөдөр хуувь үйлчлэхгүй  "Tom and Jerry" шиг нэг нэгнийхээ араас хөөцөлдөж тоглодог жишигтэй болчихсон байна. 

 

Хуш модноос самар түүх тусгай зөвшөөрлийг чангатгаж, нэг стандарттай болгох хэрэгтэй

 

“Манай байгууллагаас Ойн тухай хуулийн хуш модны самар түүх журамд өөрчлөлт оруулахаар хүсэлтийг БОАЖЯ-д гаргасан. Хуш модны самрыг түүх хуулийн хэрэгжилтийг нэг стандарттай болгож чангатгах хэрэгтэй.

 

БОАЖЯ-аас есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын 20-нийг хүртэл хугацаанд самар түүх зөвшөөрлийг олгодог. Гэтэл хугацаа нь болохоос өмнө мөнгөтэй хүмүүс, иргэдийг хөлслөөд түүхийгээр нь самар түүлгэдэг. Аравдугаар сараас хойш хуш модыг зөөлөн тоншиход л самар унаад ирдэг. Яг цагт нь түүдэг болгох хууль хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Ой модоо хайрлан, байгалийн далд баялаг самраа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд самар түүх тусгай зөвшөөрөл бизнес болжээ.

 

Хуш ой бол ховор байгалийн баялагт ордог. Тиймээс манай улс нийт самрын нөөцийг зөв тодорхойлох шаардлагатай. Хэрвээ ойгоос самар түүж ашиглах гэж байгаа бол тухайн жилд хэдэн аж ахуйн байгууллагад зөвшөөрөл өгөх вэ, жилийн эцэст ямар бүтээгдэхүүн гаргах зорилгоор үйлдвэрлэл явуулж байгаа вэ зэргийг хуульдаа маш тодорхой зааж өгөх хэрэгтэй" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ард түмэн маань хүрэлцээтэй амьдрал ахуйтай бол болоогүй самар түүж ой модоо сүйтгэх вэ дээ мөнгөгүй болоод таван төгрөг болох гээд биенээсээ өрсөөд түүхий самар түүж амь хийж бна даа ард түмэн ажлын байртай цалин өндөртэй бол ой сүйтгэж самар түүхгүй бх бсан даа ард түмэн боддогүй төртэй улс өөгт ойр мөнгө олох арга зам нь энэ бна даа
2023-09-08
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-09-08
хуш модны самрыг хувийн хэрэгцээнээс бусдаар түүхийг хориглох хэрэгтэй
2023-09-08
Зочин:
Монгол Улс жоохон Хуш модтой тул Эрүүгийн хуулиараа хамгаалж байж бүрэн таслан зогсоогдоно. Ер нь самар түүхийг бүрэн хориглох хэрэгтэй.
2023-09-07