Б.Ганхуяг: АТГ-ын даалгавраар намайг ямар ч үндэслэлгүй хорьсон
2023-09-12

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал  болж байна. 

 

 

 

Шүүх хуралдааны эхэнд "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой 6 үйлдэл байгаа. Энэ 6 үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. 2023.12.08 өдөр цагдан хорьсон. Цагдан хорьсон прокурорын тогтоол дээр жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн үндэслэл бичсэн байсан. Гэтэл араас нь нүүрсний хэрэг гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50,60 хэрэг мэдүүлэг аваад л яваад байсан ч нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэн гэдгийг би мэдэхгүй. Энд байгаа 6 үйлдэл бол хоёр хүнийг танилцуулсантай холбоотой, хөрөнгө оруулсан, хөрөнгө авсан асуудал. Би танилцуулсан учраас хэрэг болгож надад хилсээр тохож байна. Буруутгах нотлох баримтаар нотлож чадаагүй. УИХ дээр нүүрсний хэргийг ярьж байгаа. Гэтэл надтай холбоотой юу ч байхгүй. 11 хүнд холбоотой ямар ч хэрэг байхгүй. Намайг цагдан хорьсон шүүгчийн 19 захирамж гарсан. Үүний 9-ийг Ерөнхий шүүгч Б.Халиун гаргасан.

 

Яллагдагч миний эрх зүйн асуудлыг дордуулсан маш олон асуудлууд гарсан. АТГ-аас хэргийг шалгаад ирүүлсэн. АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж бодож байна. Таны хэрэг ч гэсэн АТГ дээр шалгагдаж байж магадгүй, шүүгчээ. Би шалгуулах эрхтэй. Даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй 19 удаагийн захирамжаар хорьж байгаа юм. Эдгээр захирамжууд дээр зайлшгүй цагдан хорих шаардлагатай гэсэн үндэслэлийг дурьдаагүй. Прокурорын тогтоол гараагүй зүйл дээр хүртэл цагдан хорьсон. 

 

2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр Сувд-Эрдэнэ шүүгч миний цагдан хориог болиулсан. Үүнээс 10 минутын дараа Ерөнхий шүүгч давж заалдах шатны шүүх хуралдаан зарласан, ямар ч баримт бичиггүйгээр... Ингээд өмгөөлөгчид аргагүй эрхэнд шүүгчээс татгалзаад, хурал хойшилсон. Тэр хурал хойшилж, намайг гарсны дараа шүүх хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар, үндэслэл өөр байхад намайг дахин хорьсон. Тухайн үед Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтний дүгнэлт, байр суурь маш тодорхой байхад нүдээ аниад л шийдвэр гаргачихсан.

 

2023 оны наймдугаар сарын 9-ний өдөр хугацаа дуусах захирамжийг өөрчлүүлсэн. Тэр захирамж дээр прокурорын тогтоол гараагүй байхад намайг үргэлжлүүлээд л хорьчихсон. Прокурор " Чингис хаан банктай холбоотой судлагдаж байгаа удахгүй тогтоол нь гарчихна" гэж хэлсэн. 

 

2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр над дээр тогтоол ирсэн. Тогтоол ирэхэд  Тэр үед Б.Халиун шүүгч ажил дээрээ байгаагүй байхад тогтоол дээр туслах юм уу эсвэл өөр нэгэн нь гарын үсэг зурсан. Эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 1-ний өдөр Прокуророос шүүхэд шилжүүлсэн. Гэтэл наймдугаар сарын 4-ний өдөр шүүгчид хуваарилсан. Үүнийг яагаад шалгаж өгөхгүй байгаа юм бэ? 

 

Ерөнхий шүүг Б.Халиун шалгагдаж байгаа тухай АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна" хэмээгээд шүүгчээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. 

 

 

Үүний дараа прокурор уг татгалзалд "Татгалзах үндэслэл гэхээсээ илүү хэргийн үйл баримт руу орж ярилаа. Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал явагдаж байна. Гэм буруугийн асуудал хэлэлцэх шүүх хуралдаан биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. ЭХХШТХ-ын 11 дүгээр зүйлд Шүүгчээс татгалзан гарах үндэслэлийн талаар заасан байдаг. Яллагдагч Б.Ганхуягийн тухайд шүүгчийн энэ хэрэгт хувийн сонирхол байна гэдэг үндэслэлээр татгалзал гаргаад байх шиг байна. Энэ бүгд нотлох баримттай үндэслэл бүхий байх ёстой. Үндэслэлээ тайлбарлаж чадсангүй. Хууль хяналтын байгууллагыг харлуулах зорилгоор нотлох баримтгүй зүйл ярьж байна. Татгалзлалыг хүлээж авахаас татгалзаж шийдэж өгнө үү " гэсэн санал гаргалаа. 

 

Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд Прокурорын бүрэн эрхийн тухай заасан байгаа. Миний үйлчлүүлэгч бухимдаад байгаа зүйл нь Прокурор Эрүүгийн хэрэгт дугаар өгдөг. Аливаа нэг хэрэгт дугаар өгдөг болохоос биш ТОДОТГОЛ өгдөггүй. Нүүрсний гэх 11 хүнд холбогдох хэрэг гэж шүүгч хүртэл иш татаж байна. Иймээс хувийн ашиг сонирхол бий болоод байна гэж өмгөөлөгчийн зүгээс хардаж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
WILLIAMS POLSEN:
WITH THE HELP OF A RECOVERY EXPERT YOU STAND A 90% CHANCE OF RECOVERING BACK YOUR CRYPTOCURRENCY IF YOUVE BEEN A VICTIM OF FAKE INVESTMENT SCHEMES.ILL RECOMNMEND A PROFFESIONAL WHO HELPED ME WITH MINE WITHOUT ANY UPFRONT PAYMENTS THE BEST I COULD DO TO SHOW APPRECIATION IS TO GIVE REVIEWS ABOUT HES GREAT WORK ILL ADVICE YOU CONTACT [COINSRECOVERYWORLDWIDE] @ G MAiL [.] COM HES THE BEST IN THE SERVICE
2023-11-03
Одоо яахавдээ ингэх гэж тэр местэнд очижээ хөөрхий
2023-10-31
Чи одоо иим юм яриад яахав бүх бохир хорыг бүгдииг мэдэж бүгдииг нь хииж бсан тэр чинээгээрээ ч идэж уусан офшордсон байж одоо жүжих хэрэггүйэ ганхуягаа
2023-10-30
haha teneg gar ih avilgal avchad soliorod bgarai tenegvdtei yrij bga yum shig
2023-09-14
irgen:
nvrschdiig chi l medej baigaa tul neriig ni helvel chinii ba tednii zvrh zogsono geed bna uu.Bayartsogttoi adil hulgaich doligonuur tsarailsan hyn xog yneng helj ulsiig tseverle...
2023-09-12
5 tolgoin nuursiig hen zarsniig tanias uur hen medhebdee hangamj edleh bolhooroo bugdiig edlene , hereg hiiheerei bi barag medehgui helmegdsen bolool ybchihimaa
2023-09-12
#ХЭН_ЮУ_ХЭЛЭВ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг: Хоёр хүнийг танилцуулсан учраас надад хилсээр хэрэг тулгасан ч үүнийгээ нотолж чадаагүй. Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Үүнд надтай холбоотой хэрэгт зургаан үйлдэл байгаа. Эдгээр үйлдэл дотор нэг шанага ч нүүрсний асуудал байхгүй. 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Цагдан хорих прокурорын тогтоолд жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэдэг үндэслэл байсан. Есөн сарын хугацаанд надаас нэг ч үг асуугаагүй, мэдүүлэг аваагүй. Хавтаст хэрэг дотор жагсаал цуглаантай холбоотой ямар ч хэрэг байхгүй. Үүний араас нүүрсний хэрэг гэх асуудлыг сөхөж гаргаж ирсэн. Нүүрстэй холбоотой 50, 60 мэдүүлэг аваад байсан энэ дотор нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн, хаана үлдсэнийг би мэдэхгүй. Надтай холбоотой зургаан үйлдэл нь хоёр хүнийг танилцуулсантай холбоотой хөрөнгө оруулсан, авсан хэрэг. Би хоёр хүнийг танилцуулсан учраас хэрэг болгож, надад хилсээр тулгаж байгаа юм. Үүнийгээ буруутгах баримтаа нотолж чадаагүй. Тийм учраас тэнд суу, энд суу гэдэг асуудлыг прокурор итгэлгүйгээр яриад сууж байна. УИХ-д нүүрсний ажлын хэсэг байгуулагдаж, байнга нүүрс ярьж байгаа. Гэтэл надтай холбоотой юу ч байхгүй. Эдгээр 11 хүнд холбогдох ямар ч хэрэг байхгүй. АТГ-аас миний хэргийг шалгаад шүүх рүү ирүүлж буй. АТГ-ын шууд даалгавраар ажиллаж байгаа гэж үзэж байна. Магадгүй таны хэрэг АТГ-т шалгагдаж байж магадгүй, би үүнийг шалгуулах эрхтэй. Эдгээр захирамжид цагдан хорих эрх зүйн үндэслэлүүдийг огт дурдаагүй. Прокурорын тогтоол гараагүй зүйл дээр хүртэл намайг цагдан хорьсон. 40,50 их наяд төгрөг, БНСУ руу мөнгө шилжүүлсэн гэх асуудал энэ үйлдэл дотор байхгүй, өөр хүний хэргийг тохох гээд байна уу. Нүүрсний хэргийн жинхэнэ эзэн, МАН-ын асуудал хүртэл энд яригдах гэж байна. Ерөнхий шүүгч та энэ асуудлаас татгалзах бүрэн боломжтой гэж үзэж байна.Би ерөнхий шүүгчээс татгалзаж байна
2023-09-12
мөнгөө төлчихөөд гараад ирж ээ
2023-09-12