Өдөр бүр театрт кино үздэг эр дэлхийн дээд амжилт тогтоожээ
2023-09-12

АНУ-д амьдардаг нэгэн эр жилийн туршид кино театрт үзсэн киноныхоо тоогоор дээд амжилт тогтоожээ. Энэ талаар Гиннессийн дээд амжилтын номны сайт мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, АНУ-ын оршин суугч Зак Своуп 2022 оны долдугаар сараас 2023 оны долдугаар сар хүртэлх хугацаанд нийтдээ 777 удаа кино театрт кино үзжээ. Түүнээс өмнө дээд амжилт тогтоосон хүн нь Францын оршин суугч Винсент Крон байсан бөгөөд тэрбээр жилийн дотор 715 удаа өргөн дэлгэцээр кино үзсэн байна. 

 

Өдгөө 32 настай америк эр жилд ихэвчлэн жилд 100-150 кино үздэг гэнэ. Харин дээд амжилт тогтоохын тулд гарсан кино болгоныг үзэхийн дээр өмнө нь үзсэн киногоо ч хэд дахин үзэх шаардлагатай болжээ. Үзвэр тус бүрийг Своуп анхааралтай үзэж, өөр тийш анхаарал хандуулахгүй байх ёстой байсан аж. Түүнчлэн түнүийг үзвэрийн танхимд уух, идэхийг хоригложээ. Шаардлага биелүүлж байгаа эсэхийг хянахаар кино театрын ажилтнууд ажиллаж байсан гэнэ. 

Своуп ихэнх киног тусгай бүртгэл ашиглан Regal Cinemas кино театрт үзжээ. Ийм бүртгэлтэй болсноор 22 долларын тасалбар авч, нэг сарын туршид хэдэн ч кино үзэх боломжтой юм байна. Тэрбээр долоо хоногт 15-17 кино үздэг, зарим өдөр тархиа амраахын тулд завсарлага авч байсан аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин