Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
2023-09-14

Оюутнуудад зориулсан хөнгөлөлттэй картын захиалгыг өнөөдрөөс E-Mongolia системээр авч эхэллээ. E-Mongolia системээр зөвхөн их, дээд сургуулийн дэд бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид анх удаа тус картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой. Энэхүү шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон www.e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм. 

 

 

Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандах шаардлагатай. Харин оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна. 

 

Мөн хөнгөлөлттэй карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлэх юм. 

 

E-Mongolia платформоор оюутны автобусны карт захиалах заавартай энд дарж танилцана уу!

 

Shuud.mn
Сонин хачин
өөр юм алга уу? ? угаса энэ цалин миний амьдралд юунд ч хүрэлцэхгүй байга учраас төлж дийлэхгүй байга юм
2023-09-14
Зочин:
Би энэ оюутнуудад үнэгүй үйлчилдэгийг гайхдаг юм, тэгсэнээ сургуулийн хүүхдүүдээс 200 төгрөг авна. Тэр оюутнууд чинь насанд хүрсэн, сайн дураараа сурч бгаа биз дээ. Үнэхээр тэнэг бодлоготой Монгол улс юмдаа
2023-09-14