VMA Awards: BLACKPINK 2023 оны хамгийн шилдэг охидын хамтлаг боллоо

img


MTV Video Music Awards (VMA) 2023 шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, хөгжмийн салбарын шилдгүүдээ тодрууллаа. Энэ жил 2013 оноос хойш VMA-гийн тайзан дээр үзүүлбэр үзүүлээгүй NSYNC хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ гарч ирж үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан нь энэхүү ёслолын чимэг байлаа. Мөн MTV awards-д Солонгосын уран бүтээлчид бахдам амжилтын эзэд болоод байгаа юм. 

 

Солонгос төдийгүй дэлхийд танигдсан алдарт охидын хамтлаг Blackpink 2023 оны VMA-ийн 24 жилийн дараа анх удаа оны шилдэг хамтлагийн цолыг хүртсэн охидын хамтлаг боллоо. Мөн Pink Venom дуугаараа "Шилдэг бүжиг дэглээч" шагналыг хүртсэн байна. 


MTV Video Music Awards-д 1999 онд TLC хамтлаг энэ төрөлд шагнал авснаас хойш 24 жилийн дараа авч буй анхны охидын хамтлаг болж түүхийг бүтээлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ