ОХУ-ын Төрийн думын гишүүн хилээ хаах санал гаргажээ
2023-09-18

Оросын иргэдийг хувийн машинаараа хил нэвтрэхийг хориглосон Европын орнуудтай залгах хилийн боомтуудыг хаах саналыг Төрийн думын Олон улсын харилцааны хорооны дэд дарга Алексей Чепа гаргажээ. Энэ нь Оросын дугаартай машинуудыг нутаг дэвсгэррүүгээ оруулахгүй гэсэн орнуудад өгч буй хариу болно гэж Чепа мэдэгдсэнийг Лента дамжуулсан байна.

 

"Бид ч зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ийм орнуудтай залгаа хилээ хаадаг ч юм уу, дамжин өнгөрөх болон өөр ямар ч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүйгээр. Ямар ч тохиолдолд эдийн засгийн алхмууд авч хэрэгжүүлэх ёстой гэж би бодож байна" хэмээн Чепа мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Польш улс энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Оросын дугаартай суудлын машинуудыг нутаг дэвсгэррүүгээ нэвтрүүлэхийг хориглосон юм. Ийм шийдвэрийг Финланд, Литва, Латви, Эстони улс ч гаргасан. Ингэснээр Оросын дугаартай машинаар хил нэвтэрч болох цорын ганц Европын улс нь Норвеги улс болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-19
Тэг тэг, тэгээд бүхний алаг улс бол
2023-09-18