Херсон хотын дарга Оросын цэргүүдэд олзлогджээ
2023-09-18

Украины Херсон хотын дарга асан Игорь Колыхаев удаан хугацаанд сураггүй болсонд тооцогдож байгаад есдүгээр сарын 13-ны өдөр олзны хүн гэсэн статустай болжээ. Энэ талаар Колыхаевын хүү Святослав "Суспiльне" хэвлэлд ярьсан байна.

 

"Би Улаан загалмайн нийгэмлэгтэй холбогдсон. Миний аавыг Оросын тал олзлогдогсдын жагсаалтазд багтаасан, тэр ОХУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа гэж Улаан загалмайн нийгэмлэгийнхэн мэдээлсэн" хэмээн Святослав сэтгүүлчдэд ярьжээ. Колыхаев чухам хаана, биеийн байдал нь ямар байгаа талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Эргэн сануулахад, Оросын цэргүүд 2022 оны гуравдугаар сард Херсон хотыг эзлэсэн. Үүнээс хойш гурван сарын дотор Колыхаев албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж байгаад 2022 оны зургадугаар сард Оросын хүчний байгууллагын ажилтнуудад баривчлагджээ. Түүнээс хойш Колыхаевын талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин