"Титаник"-аас тав дахин том аяллын хөлөг онгоц ирэх онд аялалдаа гарна
2023-09-18

"Icon of the Seas" нэртэй, Титаник хөлөг онгоцоос тав дахин том хөлөг онгоц дэлхийн хамгийн том хөлөг онгоцонд тооцогдож байна. Нэг дор 5000 зорчигчийг багтаах хүчин чадалтай энэ аяллын хөлөг онгоц 2024 оны нэгдүгээр сард анхны аялалдаа гарах аж.

 

Дэлхийн хамгийн том хөлөг онгоцоор хийх аялал эрэлт ихтэй байгаа тул Royal Caribbean компани 2025-2026 оны аяллын улирлын урьдчилсан захиалгыг нээжээ. Энэ хөлөг онгоц Майамигаас Карибын тэнгисээр аялах бөгөөд гэр бүлээрээ яваа аялагчддад зориулсан  болон 18+ төрлийн үйлчилгээг ч үзүүлэхээр санал болгож байгаа аж.

 

Аяллын хөлөг онгоцны олон шинэлэг үйлчилгээний нэг нь усан гулгуур, усан сан бүхий аварга том усан парк гэнэ. Түүнчлэн онгоцны дээд тавцан дээр серфингээр гулгах үйлчилгээ, онгоцон дотор хүрхээ, мөсөн талбайг ч байгуулжээ. 

Энд дуулгахад, Титаник онгоц хамгийн том, хамгийн тансаг хөлөг онгоцонд тооцогдож байлаа. Титаникийн урт нь 269 метр, өргөн нь 28 метр байв. Тухайн үедээ хамгийн томд тооцогдож байсан Титаник хөлөг онгоц 1912 онд анхны аяллынхаа үеэр сүйрсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин