С.Чинзориг сайд гэнэт ухаан орж, буруутныг хайв
2023-09-18

Өнгөрсөн долоо хоногт Zarig.mn сайтын бэлтгэн хүргэсэн мэдээлэл нийгмийг цочролд оруулсан. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сард автомашины осолд орж, харамсалтайгаар амиа алдсан 30 настай эмэгтэйн эд эрхтнийг донор болгохдоо ар гэрийнхний эс зөвшөөрсөн эрхтнийг авсан гэх асуудлыг тус сайт сурвалжлан нийтэд хүргэсэн.

 

 

Нийгмийн сүлжээнд өндрөө авсан уг асуудал өрнөсөн долоо хоногт салбар хариуцсан сайд таг чиг.  Хариуцлага, ёс зүйг дээдэлдэг улс оронд Эрүүл мэндийн сайд байтугай Засгийн газар нь уучлал гуйгаад огцрох хэмжээний том асуудал.  Ар гэр нь зөвшөөрснөөс бусад эд эрхтнийг авчихсан нөхцөл байдал шүү дээ. Салбарын хувьд эмзэг, тулгамдсан зүйл ч ар гэрт нь дахин уй гашуу болох хэмжээний асуудал байв.

 

Гэтэл өнөөдөр салбарын сайд гэнэт ухаан орж "Цаашид амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой аливаа асуудалд ул суурьтай хандаж, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулсны дараа тэнцвэртэй мэдээлэл түгээж байх нь чухал байна. Буруу ташаа мэдээллийн улмаас иргэд донор болохоос татгалзаж, донор олдохгүйд хүрэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд саад тотгор учрах, эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд шантарч, хүний нөөцийн хомсдолд орох асар их сөрөг үр дагавартай гэдгийг хэлмээр байна" хэмээн мэдэгдэв. Ийнхүү салбарын сайд гэнэт гарч ирээд буруутныг хайж эхлэв. Хуулиа ч өөрчилнө гэв. Гэнэт ухаарсан хэрэг л дээ. 

 

Гэхдээ тэр өөрөөсөө бурууг хайсангүй. Хариуцлага хүлээх талаар бүр ам ч нээсэнгүй. Эрүүл мэндийн салбарыг толгойлоод бүх л бүтэн есөн сар болохдоо С.Чинзориг сайд энэ асуудлыг олж харж, шийдэл хайгаагүй нь тодорхой. Ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л... Үнэндээ эрүүл мэндийн салбарт уран цэцэг үгтнээс илүү салбараа мэддэг сайд хэрэгтэй юм. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
хотын иргэн:
хэнд ч хэрэггүй зөвхөн төрийг хувьдаа ашигладаг ийм амьтдаас хэзээ салах бол? нээх цэцэрхэж том юм ярьж л чадна, огт ажил хийж чадахгүй гэдгээ олон удаа баталж байна ш дээ энэ нөхөр.
2023-09-19
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-09-19
Ардын баатар царайлсан попчин:
Zasgiin gazar ni olood tomilood baigaa yum chini yaaj zailuulah bileedee. Chin unendee ajlaa boddog erunhii saidtaisan bol uur hereg. Choijilsuren,Suhbaamar,Ganbaamar nar ni salbartaa ashigtai ajil hiihgui,hiie gesen ch chadahgui zuvhun erunhii saidad mungu olj uguh ,suudlaa batatgahad l tusaldag getsgeeh yu bilee
2023-09-18
Зочин:
Чадваргүй, ухаангүй ийм гөлийсөн хог шаарнууд зайлахад яана аа..
2023-09-18
Ардын баатар царайлсан попчин:
Zasgiin gazar ni olood tomilood baigaa yum chini yaaj zailuulah bileedee. Chin unendee ajlaa boddog erunhii saidtaisan bol uur hereg. Choijilsuren,Suhbaamar,Ganbaamar nar ni salbartaa ashigtai ajil hiihgui,hiie gesen ch chadahgui zuvhun erunhii saidad mungu olj uguh ,suudlaa batatgahad l tusaldag getsgeeh yu bilee